Шинэ хэрэглэгч

-Иргэний үнэмлэх
-Оршин суугаа хаягийн лавлагаа
Кевико компанийн шилэн кабелиар холбогдсон сүлжээний антенаас гэрийн байршил нь саадгүй орчинд 300-600
метрийн радиуст байвал Онлайнаар гэрээ байгуулах боломжтой. Дуудлагын төв: 1800-1010

Төлбөр тооцоо

Төлбөрөө яаж хийх вэ?

Хаан банк: 15000-500-5022726666 тоот дансруу гүйлгээ хийхдээ Гүйлгээний утга хэсэгт ГЭРЭЭНИЙ ДУГААР зай
аваад админ УТАСНЫ ДУГААР бичнэ.
Жишээ нь: 260000001 18001010

Үйлчилгээний төлбөрөө тухайн сарын 25-31-ний хооронд төлөх ёстой юу?

Сар бүрийн 20-ны дотор төлбөрөө төлнө. Дараа төлбөрт үйлчилгээ учраас өмнөх сарын хэрэглээний төлбөр дараа
сарын 05-д таны админ дугаарт SMS илгээгдэнэ. Уг төлбөрт сарын суурь хураамж, өргөн нэвтрүүлгийн телевизийн
хураамж болон нэмэлт үйлчилгээний төлбөр багтана.

Сарын хураамжаа төлөхдөө илүү мөнгө шилжүүлсэн. Илүү төлөлт дараа сарын төлбөрт шилжих үү?

Илүү төлөлтийг дараа сарын хураамжаас нь хасч тооцогдоно.

Төлбөр төлөлт амжилттай болсноо хэрхэн мэдэх вэ?

Тухайн сарын төлбөрөө данс хооронд гүйлгээ хийвэл ТӨЛБӨР ТӨЛӨЛТ амжилттай гэсэн утга бүхий текст таны
утасны дугаарт мессежээр илгээгдэнэ. Kewiko Official чатботоор гэрээ эсвэл админ дугаараа илгээн шалгуулж болно.

Түгээмэл асуулт

VOO эрхээр хэрхэн нэвтрэх вэ?

И-мэйл эсвэд дугаар: Төлбөрийн нэхэмжлэх хүлээн авдаг админ дугаар
Нууц үг: Том, жижиг үсэг, тоо тэмдэгт НИЙТ 8 оронтой нууцлалын код байна.

Нууц үг шинээр үүсгэх видео заавар: ЭНД ДАР

Нууц үг үүсгэх видео заавар: ЭНД ДАР

Эцэг эхийн хяналтын код шинэчлэх

Зурагт: Зурагтны үндсэн дэлгэцний Тохиргоо-Систем-Эцэг эхийн хяналтын ПИН код шинэчлэх-ОК 132222
тусгай дугаараас бүртгэлтэй дугаарт мессеж илгээгдэнэ.
Гар утас: VOO app эрхээр ороод Тохиргоо-Хэрэглэгч-Эцэг эхийн хяналтын ПИН код шинэчлэх
Видео заавар: ЭНД ДАР

Нэмэлт үйлчилгээ идэвхижүүлэх/ PSN, HBO гэх мэт/

Зурагтнаас идэвхижүүлэх:
ТВ цэсний ТОХИРГОО-БАГЦ-БАГЦЫН СОНГОЛТ-QR камераар уншуулах-Нэмэлт үйлчилгээ-АВАХ-ОК
Гар утаснаас идэвхижүүлэх:
Тохиргоо-Багц-Нэмэлт үйлчилгээ-АВАХ-ОК

Удирдлага тохируулах заавар

VOO Dongle ТВ төхөөрөмжний хажуу талын товч дээр удаан дарахаар удирдлага тохируулах заавар гарж
ирэхээр удирдлаганы БУЦАХ болон HOME товч зэрэг удаан дарж удирдлага тохируулна. Удирдлага
тохируулж болохгүй бол FACTORY RESET хийнэ.
Видео заавар: ЭНД ДАР

Зурагтны Voo app байхгүй болчихлоо.

Playstore-оос Voo гэж хайгаад Voo App install хийж татна.

Зурагтны дуу гарахгүй байна.

Удирдлага-Тохиргоо-Дэлгэц, дуу чимээ-Нарийвчилсан дууны тохиргоо- Формат сонгох-NONE сонгоно.

Багц идэвхижүүлнэ үү гэж гарч ирж байна.

VOO эрхээс гарч дахин нэвтэрнэ.
Зурагтны VOO эрхээс гарах:
ТВ-Тохиргоо-Төхөөрөмжийн мэдээлэл-ГАРАХ
Гар утасны VOO эрхээр гарах:
Үндсэн цэс-ГАРАХ

Удирдлаганы "+", "-" товчлуур ажиллахгүй байна.

Алхам 1
1.Удирдлагын Settings товч дээр дарна.
2.Smart Control-Volume Control-Set Top box хэсгийг сонгоно.
Алхам 2
1.Удирдлагын Settings товч дээр дарна.
2.Дахин эхлүүлэх хэсгийг сонгоно. ОК дарахаар ТВ төхөөрөмж нь автоматаар унтраад асна.

Төхөөрөмжний лимит хэтэрсэн гээд болохгүй байна.

Гар утаснаас VOO App-аар орсон бол Тохиргоо-Хэрэглэгч-Идэвхитэй төхөөрөмжүүд гэдгээс ашиглахгүй төхөөрөмжөө хасна.

Удирдлагаа унагаагаад VOO эрхээрээ нэвтэрч чадахгүй байна яах ёстой вэ?

Remote control App татаад ашиглаж болно.

Видео зааврууд