Бидний тухай

Кевико ХХК нь Улаанбаатар хотыг бүрэн хамарсан өндөр хурдтай, хэрэглэхэд хялбар, байгаль орчинд хор хөнөөлгүй, ухаалаг техник технологид суурилсан  Wi-Fi интернетийн үйлчилгээг хүргэдэг мөн олон төрлийн шинэлэг үйлчилгээ, шинэ технологи, шилдэг санаануудыг нэвтрүүлэн өөрийн бүтээлч хамт олны тусламжтайгаар Монгол орноо хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж байгаа шинэ залуу, эрч хүчээр дүүрэн компани юм.

2010 оноос хойш Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол, Хан–Уул, Сүхбаатар, Налайх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн гэр хорооллын бүсийн 80%-д , мөн Улаанбаатар хот орчмын зуслангууд, олон нийтийн томоохон худалдаа, үйлчилгээний газруудад утасгүй интернетийн тоног төхөөрөмжийг суурилуулан өөрсдийн дэд бүтцээ бүтээн байгуулсан.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 1500 гаруй цэгт Кевико Wi-Fi  сүлжээ цацагдсан байгаагаас  500 гаруй цэгт нь иргэд үнэ төлбөргүй холбогдон интернетийн хэрэгцээгээ хангаж байна.

Фэйсбүүк хуудсаар зочлох  

 

Нийгмийн хариуцлага

  • 2011 онд “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн гэр хороололд интернет үйлчилгээ хүргэх” төсөл. Уг төслийн хүрээнд Баянзүрх, Налайх дүүргүүдийн гэр хорооллын иргэдэд интернетэд холбогдох боломжийг бүрдүүлэн 28000 өрхөд Wi-Fi /утасгүй интернет/-д холбогдох 1 жилийн интернетийн эрхийг үнэгүй олгосон.
  • 2012 онд “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нийт сургуулиудыг интернетэд холбож, сургууль цэцэрлэгүүдэд электрон тоног төхөөрөмж нийлүүлэх” төсөл. Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нийт 15 сургууль, 26-н цэцэрлэгт интернет үйлчилгээ хүргэн, Wi-Fi  бүсийг сургуулийн орчинд үүсгэж, сургууль цэцэрлэг бүрт орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, өндөр хурдны интернет бүхий “Багш хөгжлийн төв”-ийг байгуулсан.
  • 2013 онд “Иргэдэд зориулсан хөдөлгөөнт интернетийн бүсүүд бий болгох” төсөл. Төслийн хүрээнд Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газартай хамтран нийслэлийн 99 цэгт үнэгүй утасгүй интернетийн /Free Wi-Fi/ бүсүүдийг бий болгох ажлыг хийж гүйцэтгэсэн.

Бидний түүх ололт, амжилтууд

Манай компани утасгүй интернетийн технологи ашиглан шилэн кабель хүрэх боломжгүй зорилтот хэсгүүдэд өндөр хурдны интернетийн үйлчилгээг хүргэх зорилгыг бий болгон ажилладаг бөгөөд энэхүү зорилгынхоо хүрээнд орон нутгийн хэрэглэгчдэд өөрсдийн үйлчилгээгээ хүргэж байгаа юм. Одоогийн байдлаар доорх газруудад өөрийн технологийг ашиглан сүлжээгээ нэвтрүүлээд байна.

  • Дархан хот
  • Эрдэнэт хот
  • Сэлэнгэ аймаг- Зүүнхараа
  • Хөвсгөл аймаг- Мөрөн

2013 онд WiFi сүлжээний хамгийн том компаниуд болох Ай Пасс (iPass), Бойнго(Boingo) компанийн хэрэглэгчдийг хүлээн авч эхлээд байна. Ингэснээр гадаад орноос аялан ирэгсэд Кевико WiFi сүлжээг ямар нэгэн бүртгэлгүйгээр өөрийн орондоо ашигладагтай адил шууд хэрэглэх боломжтой болж байна. Бид тун удахгүй манай хэрэглэгчид Кевико хэрэглэгчийн нэр, нууц үгээ ашиглан ямар нэг нэмэлт бүртгэлгүйгээр Ази, Европ, Америк, Австрали зэрэг улсуудхад өндөр хурдны, чанартай интернет үйлчилгээг хямд үнээр ашиглах боломжийг нээхээр ажиллаж байна