Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл нь Кевико утасгүй интернэтийг гэрээ болон картаар ашиглах, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1. Энэхүү үйлчилгээний нөхцөл хэрэглэгч худалдан авалт хийж Кевико утасгүй интернэтийн сүлжээнд нэвтэрснээр хэрэгжинэ.
2. Tentech үйлчилгээний гэрээ байгуулснаар Кевико-ийн хэрэглэгч болно.
3. Хэрэглэгч нь Кевико хэрэглэгч болсноор дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
4. Хэрэглэгч нь утасгүй интернэт ашиглах төхөөрөмжийг гэрээний дагуу авна.
5. Хэрэглэгч нь интернэтийг ашиглахдаа хуульд заасан хориотой үйлдэл хийсэн болон хийхийг завдсан тохиолдолд гарах хохирлыг бүрэн хариуцна.
6. Үйлчилгээний төлбөрөө онлайнаар болон дансаар худалдан авалт хийх нь энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулагдана. /Qpay, дансаар, Mostmoney, Mongolchat/
7. Хэрэглэгч үйлчилгээний багцыг гэрээнд заасан хугацаанд тогтмол ашиглах бөгөөд гэрээний хугацаа дууссан тохиолдолд гэрээний нөхцөл өөрчлөгдөхгүйгээр хугацаагүй гэрээнд шилжиж ашиглана.
8. Хэрэглэгч гэрээгээр авсан төхөөрөмжөө гэрээнд заасан хаягаас өөр газар ашиглах боломжгүй бөгөөд гэрээн дээрх хаяг шинэчлэгдсэн тохиолдолд гэрээгээ ажлын 5 хоногийн дотор шинэчилж байгуулна.
9. Хэрэглэгч багцаа өөрчлөх, шилжүүлэг хийлгэх, засвар үйлчилгээ хийлгэх, төлбөр тооцоо хийх талаар мэдээлэл авахдаа лавлах утас болох 1800-1010, 7777-7778 дугаарт холбогдоно.
10. Шинээр үйлчилгээ авч байгаа хэрэглэгч холбогдох төлбөр тооцоог суурилуулалтын хураамжийн хамт гэрээ байгуулмагц төлнө.
11. Хэрэглэгч гэрээний хугацаанд сонгосон багцын төлбөрийг сар бүр тогтмол төлөх үүрэгтэй.
Үйлчилгээний салбаруудын ажиллах цагийн хуваарь:
Төв салбар– Баруун 4 замаас Бөмбөгөр худалдааны төв рүү өгсөх замд Кевико компанийн байр Даваа-
Баасан 9:00-18:00, Бямба 10:00-19:00, Ням гарагт амарна
ЧД 7 буудлын эцэс, Алтан Соёмбо төвийн 2 давхарт, Даваа-Бямба 10:00-19:00, Пүрэв гарагт амарна.
СХД Содон хорооллын замын эсрэг талд, 21 худалдааны төвийн 1 давхарт Даваа-Мягмар, Пүрэв-Ням
гарагт 10:00-19:00 Лхагва гарагт амарна.

Санал гомдлоо илэрхийлэх:
Хэрэглэгч үйлчилгээний талаар санал гомдол, шүүмж зэргийг дуудлагын төвийн 1800-1010, 7777-7778
лавлах утас, и-мэйл болох info@kewiko.mn , салбар үйлчилгээний төвүүдээр дамжуулан илэрхийлэх,
журмын дагуу шийдвэрлүүлэх эрхтэй.
Нууцлал, Хамгаалалт
1. Хэрэглэгч нь ашиглаж интернэт телевиз болон картын мэдээллийн нууцыг /хэрэглэгчийн нэр,нууц үг/ бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй бөгөөд түүнтэй холбоотой гарах хохирлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
2. Компани нь хэрэглэгчийн үйлчилгээний эрхийн тухай мэдээллийг зөвхөн эзэмшигчид тодорхой асуулгын дагуу хүргэнэ.
3. Карт болон интернэт телевизийн нэвтрэх нэр, нууц үгийг зөвхөн эзэмшигч солиулах эрхтэй.
4. Компани нь ямар ч төрлийн картыг устгах, түр зогсоох үүрэггүй.
5. Хэрэглэгч та 18-аас дээш насны контент руу хандах хандалтыг хязгаарлахыг хүсэж байвал компанийн санал болгож буй шүүлтүүртэй программ хангамжийг татан авч суулгах боломжтой.