Удирдлагаа унагаагаад VOO эрхээрээ нэвтэрч чадахгүй байна яах ёстой вэ?
Remote control app татаад ашиглаж болно.
Төхөөрөмж рүү ус оруулчихлаа яах вэ?
Та төхөөрөмжөө манай төв салбар дээр ирээд засварын инженер дээр үзүүлээрэй.
Төв салбарын байршил:
Баруун 4 замаас Бөмбөгөр худалдааны төв рүү уруудах замд 4 давхар KEWIKO гэсэн барилга байгаа.
Засварын инженерийн ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан гарагт 09:00-18:00, Бямба-Ням гарагт амарна.
Цайны цаг: 13:00-14:00
Төхөөрөмжний залгуураа сольж залгавал юу болох вэ?
Та WIFI цацагчын хар залгуурыг 24 Вольтын залгуураар сольж тэжээлтэй холбовол хэт их хүчдэл төхөөрөмж дээр ирж шатах, эвдрэх аюултай.
VOO төхөөрөмжөө хэрхэн зөв унтраах вэ?
VOO төхөөрөмжийн удирдлагийн унтраах товчлуур дээр удаан дарснаар телевиз дээр 3 цэс гарч ирнэ. “УНТРААХ” цэсийг сонгож унтрааснаар VOO төхөөрөмж унтарна.