Parental control гэж юу вэ?
TP‑Link Archer A5 дээрх Parental Control буюу “Эцэг эхийн хяналт” нь таны хүүхэд болон гэр бүлийн гишүүдийн интернэтийн хэрэглээг удирдах, зохицуулах зорилготой. Гол үүргүүд нь:
– Сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг хяналтад авах.
– Контент шүүлтүүр (Насанд хүрээгүй хүнд тохирохгүй вэбсайтыг хориглоно (жишээ нь: порнограф, хүчирхийлэл, мөрийтэй тоглоом гэх мэт. Түүнчлэн YouTube, TikTok, Netflix зэргийг домэйн хаягаар нь шүүлтүүр ашиглан хааж болно.)
– Хэрэглэх хугацааны хязгаарлалт буюу өдөр тутмын интернэтийг хязгаарлах. Жишээ нь өдөр бүр 2 цаг хүртэл зөвшөөрөх, оройн унтах хугацаанд хязгаарлах боломжтой.
Ашиглах боломжтой төхөөрөмжүүд: Ухаалаг гар утас (Android / iPhone) Компьютер, Таблет, Ухаалаг зурагт.
Хэрэглэгчийн төхөөрөмжийн гарцын хаягаар Web browser-оор нэвтэрч орон advanced settings цэс рүү орно.


Үүний дараа parental control цэс рүү орж add даран дурын нэр өгнө. Нэр өгсний дараа тухайн нэрд харьяалагдах, сүлжээнд холбогдсон дурын төхөөрөмжийг сонгох боломжтой.


Төхөөрөмжүүдээ сонгосны дараа Next товч дарснаар Blocked content цэс гарч ирнэ. Энэхүү цэсэд та өөрийн хаах гэж буй сайтын URL домэйн нэрийг бичиж өгснөөр тухайн сайт интернэт ашиглах үед блоклогдох боломжтой болно.

Блоклох сайтаа сонгосны дараа next товч даран Time controls цэс рүү орох ба энэ цэсийн Time limits хэсэгт сонгосон хэрэглэгчийн төхөөрөмжийг (гар утас, таблет, компьютер) ажлын болон амралтын өдрүүдэд тус тус интернэт ашиглаж болох хугацааг заах боломжтой. Ингэснээр заасан хугацаанд интернэт ашиглаж болох ч блоклосон сайтууд руу хандах эрхгүй болно.

Bed time хэсэгт Ням гарагаас Пүрэв гараг хүртэл, Баасан гарагаас Бямба гараг хүртэл тус тус цагийг нь тохируулж интернэтэд хандах эрхийг бүрэн хязгаарлах боломжтой. Үүний дараа save товчин дээр дарснаар таны тохиргоо идэвхэжнэ.
